Криштиану Роналду анхны тэрбумтан хөлбөмбөгч болжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 06

Италийн “Ювентус” клубын довтлогч, Португалийн хөлбөмбөгч Криштиану Роналду хамгийн анхны тэрбумтан хөлбөмбөгч боллоо гэж “Forbes” сэтгүүл мэдээлжээ.

Роналду нь спортын карьерын 17 жилийн хугацаанд янз бүрийн клубт тоглохдоо 650 сая ам.долларын гэрээ хийсэн нь мэргэжлийн хөлбөмбөгчийн тогтоосон дээд амжилт гэнэ.

Бусад орлого нь түүний сурталчилгаанаас олсон орлого нь эзэлж байна.

“Ювентус” клубтэй хийсэн гэрээний дагуу Роналду нийт 750 сая ам.доллар олох гэнэ.

Криштиану Роналду ийнхүү гурав дахь тэрбумтан тамирчин болж байгаа юм. Тэрбумтан тамирчдын жагсаалтад гольфын тамирчин Тайгер Вудс, боксчин Флойд Мэйвэйзер нар ордог.

"Спортинг", "Манчестер Юнайтед" болон "Реал" багт тоглож байсан Криштиану Роналду дөрвөн улсын аварга, Алтан бөмбөгийг таван удаа хүртэж байжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (192.82.67.75) 2020 оны 06 сарын 08

ГАНЦ ДЭЛХИЙН ЦОМ Л ДУТУУ . ТЭРЧ ӨНГӨРСӨӨН .

0  |  0
ЗӨВ ХҮН(150.129.140.238) 2020 оны 06 сарын 06

СОНГОГЧИД УЛС ТӨРИЙН БҮР ЦОО ШИНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙГ ХҮСЭЖ БАЙНА АРДЫН НАМ АРДЧИЛСАН НАМ ХУВЬСГАЛТ НАМЫН АЛИЙГ НЬ ДЭМЖИХГҮЙ БАЙНА. ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ЭНХБАЯР ЭРДЭНЭ ДЭЛГЭРМАА ЦОГТБААТАР МӨНХ ОРГИЛ АМАРЖАРГАЛ НАР АРД ТҮМНИЙ ЭГЭЛ ХҮҮХДҮҮД ЗАЛУУ ҮЕД БАЙРАА ТАВЬЖ ӨГӨХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ УЛС ТӨРИЙН БҮҮР ЦОО ШИНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧИН БОЛ ХҮН НАМЫН ЗАЛУУС ЮМ ЗӨВ БОДЛОГО ЗӨВ ХҮН ЗӨВ СОЁЛ МАНДАН БАДРАГ

0  |  0
Рама(85.141.190.72) 2020 оны 06 сарын 06

Мэндээ

0  |  0
Top