Шатахууны үнэ БУУРЛАА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 26

Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тус газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр  мэдээллийн эхэнд Засгийн газрын 114 дүгээр тогтоолд  дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр буулгах,  урт хугацаанд үнийг тогтвортой байлгахаар заасныг тодотгосон. Түүнчлэн  тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд АИ-92 автобензиний  үнийг найман сарын хугацаанд тогтвортой байлгах ажлыг хийж гүйцэтгэж байгаа гэлээ.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 13-наас эхлэн шатахууны үнэ 150-230 төгрөгөөр буурсан.

Тэгвэл энэ сарын 23-ны өдрөөс шатахууны үнэ дахин буурчээ. Тодруулбал: 

А-80 автобензин 50 төгрөгөөр,  АИ-92 автобензин  80-100 төгрөгөөр буурснаар А-80 автобензин  1350 төгрөг, АИ-92 автобензин 1360 төгрөгөөр худалдаалагдаж байна. Аи-95 автобензин 200 төгрөгөөр, дизель түлшний үнэ 160 төгрөгөөр буурчээ.

Сануулахад, энэ сарын 19-нд Шатахууны хангамж үнэ тарифыг тогтворжуулах, хяналт тавих Үндэсний зөвлөл хуралдсан. Зөвлөлийн хурлаар дараах шийдвэрүүдийг олонхийн саналаар дэмжин, зөвлөмж гаргасан юм.

1. Шатахууны хангамж, үнэ тарифыг бууруулах, тогтворжуулах талаар Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн бууралттай холбоотойгоор шатахууны үнийг  энэ сараас дахин бууруулах /ингэхдээ 100 орчим төгрөгөөр бууруулах/, цаашид зургаан сарын хугацаанд дэлхийн зах зээл дээр үнэ нь өссөн ч жишиг үнийг тогтвортой барих

2. Мөн 2014 оноос хойш шатахууны жижиглэнгийн үнийн тооцооллын жишиг буюу аж ахуйн нэгж байгууллагуудын зардлын өртгийг цалин хөлс, валютын ханшийн өсөлт зэргийг харгалзан литр тутамд дунджаар тав хүртэл төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэсэн.

3. Шатахууны үнэ 300-400 төгрөгөөр буурсантай холбогдуулан мөн дахин бууруулах болж байгаа тул бусад шатахууны үнийг даган өссөн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг бууруулах ажлын хэсгийг байгуулан ажиллахаар болсон юм. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
HURELSUH HEREG ALGA(182.160.36.159) 2020 оны 05 сарын 26

ingej bidniig doromjildog benzinii chenjuudiig hamgaaldag tor zasag bidend hereggui shuu, man an 2-laa hamgaaldag, shine tor songoj benzinee uls medeldee avaa,

0  |  0
ЗОЧИН (122.201.22.225) 2020 оны 05 сарын 26

ДЭЛХИЙГЭЭРЭЭ ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРЧИХААД ОХУ ДАМПУУРАХАД ХҮРЧИХЭЭД БАЙХАД ҮНИЙГ НЬ ЯМАР БАГА БУУРУУЛДАГ ЮМ БЭ?

0  |  0
Soninshu(112.96.66.71) 2020 оны 05 сарын 26

Companiud oorsdoo unee buulgahgui yumu? Yagaad zaaval ajliin heseg baiguuldag yum bol?

0  |  0
Top