422 иргэн бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар ханджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2020 оны эхний дөрвөн сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 135 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар буурчээ.

Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 28 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна.

Иргэн, хуулийн этгээдээс оны эхний дөрвөн  сард ирүүлсэн 101 бүтээлд патент олгосны 34 нь шинэ бүтээлийнх, 67 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оны мөн үеэс шинэ бүтээлийн патент 42.4 хувиар буурч, бүтээгдэхүүний загварын патент 86.1 хувиар  өсжээ.

Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 76 ашигтай загварт гэрчилгээ олгосон нь өмнөх оны мөн үеэс 49  хувиар  өсжээ.

Бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар 422 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргаснаас бүх бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон нь өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар өсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top