Хэрэглэгчийн итгэлийн индекс 17 нэгжээр БУУРЧЭЭ

2020 оны 05 сарын 12

 “Хэрэглэгчийн итгэлийн индекс”-ийн одоогийн нөхцөл байдлыг 2018 он буюу эдийн засаг  хэвийн байсан онтой харьцуулсан мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 20 гаруй жилийн макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн динамикийг шинжилж үзэхэд 2018 онд эдийн засгийн төлөв байдал хэвийн байсан.

Хэрэглэгчийн итгэлийн индексийн  улирал, улирлын утгуудыг 2018 оны индекстэй  харьцуулан тооцсон үр дүнг дараах зурагт харуулж байна.

Энэ индекс нь тухайн улиралд хэрэглэгч хэвийн он болох 2018 онтой харьцуулахад хэр өөдрөг, гутранги байгааг илэрхийлнэ.

Энэ тооцсон Хэрэглэгчийн итгэлийн индекс 100 байвал хэрэглэгчийн итгэл 2018 онтой адилхан байгааг илэрхийлнэ.

Харин 100-гаас бага бол 2018 онтой харьцуулахад гутранги байгааг, 100-гаас их бол өөдрөг байгааг илэрхийлнэ.

Хэрэглэгчийн итгэлийн индекс 2014 оны дөрөвдүгээр улиралд ёроолдоо хүрчээ. Түүнээс хойш хэлбэлзэлтэй ч өсөх хандлагатай байна. Өнөөгийн байдлын индекс 2015 оны хоёрдугаар улирлаас хойш буурсаар 2016 оны хоёрдугаар  улиралд ёроолдоо хүрчээ.

 Түүнээс хойш тасралтгүй өссөөр 2019 оны нэгдүгээр улиралд оргилдоо хүрч, 2020 оны  эхний улиралд Хэрэглэгчийн итгэлийн индекс 17 нэгжээр буурчээ.

Үүнд хэрэглэгчид эдийн засгийн ойрын ирээдүйн төлвийн талаар гутранги болсон нь нөлөөлжээ. Ялангуяа, бизнесийн нөхцөл болон өрхийн орлогын талаарх хүлээлт өмнөх улиралтай харьцуулахад эрс буурсан байна.

Сануулахад, Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгааг 2009 оноос эхлэн жил тутам хийгдэж эхэлсэн. МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв болон Эн-Ар-Си-Си судалгаа, зөвлөгөөний компани хамтран хийдэг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top