Монголбанкнаас Европын Холбоо “Стратегийн дутагдалтай өндөр эрсдэлтэй гуравдагч орон”-ы жагсаалтыг зарласантай холбоотойгоор мэдэгдэл гаргалаа.
МЭДЭГДЭЛ
Европын Холбооны Комиссоос 2020 оны тавдугаар сарын 07-ны өдөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээний талаар бодлогын баримт бичгийн төсөл боловсруулж байгаа ба энэ хүрээнд тус холбооноос “Стратегийн дутагдалтай өндөр эрсдэлтэй гуравдагч орон”-ы жагсаалтад Монгол Улсыг оруулахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ.
Энэхүү мэдэгдэлдээ Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “Мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай орон”-ы жагсаалтад багтсан улсыг шууд Европын холбооны жагсаалтад оруулах зохицуулалтын төслийг боловсруулсан талаар дурдсан байна.
Европын холбооноос боловсруулж байгаа бодлогын баримт бичиг нь одоогоор төслийн түвшинд хэлэлцэгдэж байгаа бөгөөд Европын Парламент болон Зөвлөлөөр 1-2 сарын хугацаанд хэлэлцэж баталснаар албан ёсны шийдвэр болох юм. Ийнхүү төслийг баталсан тохиолдолд Европын холбооны жагсаалт албан ёсны шийдвэр болж, 2020 оны аравдугаар сараас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхийг мэдэгдэлд дурдсан болно.
Монгол Улсад 2015 онд хийсэн Харилцан үнэлгээнд үндэслэн ФАТФ-ын мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтад 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр оруулснаас хойш өгөгдсөн үүрэг даалгаврын 50 хувийг амжилттай биелүүлсэн болохыг ФАТФ-ын 2020 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн ээлжит хурлаар баталгаажуулсан билээ. Одоогоор Монгол Улс тавдугаар сард болох Ази, Номхон далайн хамтарсан бүлгийн хурлаар үлдсэн ажлын тайлангаа хэлэлцүүлж, хамгаалахаар ажиллаж байгаа бөгөөд хурлаар үлдсэн ажлуудыг амжилттай хамгаалснаар 2020 оны аравдугаар сард багтаан ФАТФ-ын стратегийн дутагдалтай орны жагсаалтаас гарах нөхцөл бүрдэнэ.
ФАТФ-ын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дүрэм, журам, бодлогын шийдвэр гаргах үйл явц болон хяналтын үйл ажиллагаа нь бие даасан, хараат бус байдаг. Өөрөөр хэлбэл Европын Холбооноос хамаардаггүй болохыг Монгол Улсад албан ёсоор мэдэгдсэн тул саарлаас хар жагсаалтад орсон, эдийн засаг болон санхүүгийн харилцаа зогсох мэтээр мэдээллийг гуйвуулан, олон нийтийг төөрөгдүүлэх зэргээр аливаа зүй бус үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна.
Цаашид Монголбанк мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, олон улсын байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааны бүхий л мэдээллийг цаг алдалгүй хүргэж ажиллах болно.
МОНГОЛБАНК
Сэтгэгдэл ( 11 )
Ene mongol banknii odoogiin eronhiilogch nukhur terguun deed eronhiilogch baihad saaral jagsaaltaas odoohin garchina geed baisan heden sariin omno odoo eronhiilogch bolood har jagsaalt.. ene hum eruul hun mon uu deee..
Энэ удаагийн УИХ нэртэй сармагчингуудын хийсэн ажлын тайлан нь европын ХАР ЖАГСААЛТАНЛ МОНГОЛ УЛСЫГ оруулсан явдлаар дүгнэгдэж байгааг сонгогчид та бүхэнд дуулгаж байна.\nМАНАН г устгах цаг болжээ.
Бас нэг тайлбаршуу юм гаргаад өөрсдийнхөө бөгсийг хамгаалах аргаа олчихжээ. Бөгсөө хамгаалсаар яваад энэ төрийн апарат эцэстээ хамгаалах бөгсгүй болтлоо эрэмдэг тахир дутуу болох нь. Одоо ялзрал нь эцсийн шатанд явна. 10 сард гарах юм ярьж байх шив. 10 сард энэ төр төсвийн цалингаа тавьж чадахгүй болно. Дахин хэлчихье, АН, МАН холилдсон мафийн сүлжээ төрд үүрлэж энэ төрийн апаратыг ялзруулж, эцэст улсыг дампууруулахын ирмэг дээр ирлээ. Энэ сонгуулиар бид тэдэнтэй тооцоо бодох ганцхан боломж байна. ЭНэ 76 дотор байгаа хүмүүсийг нэгийг ч битгий дахиж сонго. Ерөнхийлөгчийг огцруул.

ӨӨРДИЙГӨӨ Л ӨМӨӨРӨХӨӨС ӨӨР ЮУ Ч МЭДЭХГҮЙ НОВШНУУД
MANANd hoshnogduulsaar baigaad bur erguu bolchjee ene Mongolbankmaa.
СААРАЛ,ХАР ЖАГСААЛТАНД ОРУУЛАХДАА ЯМАР БОДИТ БАРИМТ ДЭЭР ТУЛГУУРЛСАНЫГ НЬ АСУУДАГ БАЙЛГҮЙ. ТЭР ЯМАР ХҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЮМ ГЭЖ ХЭЛСЭН ЮМ БОЛ. ЗҮГЭЭР ДУР НЬ ХҮРЭЭД МОНГОЛ ЯДУУ ОРОН ЮМ ЧИНЬ ГЭЭД ЖАГСААЛТАНД ОРУУЛЧИХДАГГҮЙ БАЙЛГҮЙ. ТЭГЭЭД ЯМАР ҮНДЭСЛЭЛ, НОЦТОЙ БАРИМТ БАЙГАГ МЭДЭЭД ТЭРЭНТЭЙГЭЭ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БОЛОВ УУ. ЗҮГЭЭР НЭГ МӨНГӨ УГААХЫН ЭСРЭГ СУРТЧИЛГАА МУУ ХИЙСЭН ГЭЭГҮЙ БАЙЛТАЙ
Монгол банкны хулгайчуудаа хуцалдалгүй суудлаа тавьж өгөөд зайлцгаа.
олон юм хуцалгүй ХОМ оо тайлбарлаж чадахгүй орлогоосоо хэд дахин давсан хэрэглээтэй хуулиас ангид оршидог эрх мэдэлтнүүдийнхээ дансдыг нь эхлээд цэгцэл...танай байгууллага чинь тэдгээр хүмүүсийн хүүхдийн өдөр өнжөөх газар нь болсон сурагтай ...бас тэр асуудлаа нэг тийш болголдоо
An-ynkhny , busad namantsruudyn man-yg kharluulakh zorilgotoy khiij buy ajil , AN-yn gaygaar saaral jagsaald orson shuu dee