Ши Жиньпин Мао Зэдүний бунханд хүндэтгэл үзүүллээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн босгон дээр тус улсын дарга Ши Жиньпин Мао Зэдүний бунханд хүндэтгэл үзүүлжээ.

Өнөөдөр /2019.09.30/ Ши Жиньпин, тус улсын өндөр албан тушаалтнуудын хамтаар Бээжин хотын төв Тяньаньмэний талбайд байрладаг Мао Зэдүний бунханд зочилж, түүний хөшөөнд гурвантаа бөхийж, хүндэтгэл үзүүллээ гэж Шиньхуа агентлаг мэдээлжээ. Хятадын эрх баригчид мөн шилэн хоргонд байрлуулсан Мао Зэдүний занданшуулсан шарилд мөн хүндэтгэл үзүүлжээ.

Хамгийн сүүлд Ши Жиньпин Мао Зэдүний хөшөөнд зургаан жилийн өмнө буюу Маогийн мэндэлсний 120 жилийн ойгоор хүндэтгэл үзүүлж байжээ.

1976 онд нас барсан Мао Зэдүний өв маргаан дагуулсан хэвээр бөгөөд соёлын хувьсгалын үеэр түүний хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа тус улсын түүхэнд сүүдэр үлдээсэн. 1966 онд тус улсад эхэлсэн соёлын хувьсгалын үеэр хэдэн хүн амиа алдаж, алга болсон тухай албан ёсны мэдээлэл өнөөг хүртэл байдаггүй. Зарим түүхчид хоёр сая гаруй гэж үздэг бол 1950-иад онд Маогийн хатуу бодлогын үр дагавар гэгддэг өлсгөлөнгийн үеэр 40 орчим сая хүн амиа алдсан гэж үздэг.

Маргааш буюу аравдугаар сарын 1-нд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ Тяньанмэний талбайд цэргийн сүрт жагсаалаар эхэлнэ. Энэ үеэр Хятад улс цэргийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт хэд хэдэн шинэ зэвсэг, техник үзүүлэхээр бэлдээд байна. Мөн үеэр нийт 70 мянган тагтааг нисгэх аж.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.1) 2019 оны 10 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
gdfg(99.241.37.76) 2019 оны 09 сарын 30

ter cin deng xiao ping ii ued muu haranhui lalar ac min

0  |  0
buzartai.hvvrvee(185.39.141.57) 2019 оны 09 сарын 30

ard.tvmnee.tankaar.ustgasan.lalariin.bulsh.ergej.yavdag.ulugchin.;hen.beegee.delhiid;:taniulchihlaa

0  |  0
Top