
Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш наймдугаар сард 2 670.54 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.4 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар тус тус суларсан байна.
Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш наймдугаар сард 378.16 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар суларч, өмнөх сараас 2.3 хувиар чангарлаа.
Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш наймдугаар сард 40.66 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар суларч, өмнөх сараас 3.3 хувиар чангарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )