Алтны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг яаралтай боловсруулах үүрэг өгөв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 10

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурал болж, охин болон хараат компаниудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, хэд хэдэн чиглэлээр үүрэг чиглэл өгөв. Тодруулбал, алтны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг яаралтай боловсруулах үүргийг “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ачитсайханд өгөв.

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Алт 2” хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 100 хувийн эзэмшил дор байгуулсан бөгөөд үнэт металл эрэх, хайх, олборлох, цэвэршүүлэх, борлуулах чиг үүрэг бүхий аж ахуйн нэгж юм.

Энэ хүрээнд алт цэвэршүүлэх үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, үнэт металл цэвэршүүлэх үйлдвэрийн технологийн зураглал хийх ажлыг нэн түрүүнд хийх  шаардлагатай байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top