
Монголбанкны төгрөгийн ам.доллартой харьцах нэрлэсэн ханш өнөөдрийн байдлаар 2,671.58 төгрөг байна. Энэ оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлээр төгрөгийн ам.доллартой харьцах нэрлэсэн сарын дундаж ханш 2,654.47 төгрөг байсан.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар, оны эхнээс 0.2 хувиар суларсан үзүүлэлт юм.
Мөн төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн ханш өнөөдрийн байдлаар 375.45 төгрөг байгаа нь хоёрдугаар улирлын байдлаар сарын нэрлэсэн дундаж ханштай харьцуулахад суларчээ. Хоёрдугаар улирлын байдлаар юанийн сарын нэрлэсэн дундаж ханш 384.62 төгрөг байсан. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.3 хувиар суларч, оны эхнээс 1.5 хувиар чангарсан үзүүлэлт байв.

Сэтгэгдэл ( 0 )