1.2 тэрбум төгрөгийн хаусыг Монголбанкны ерөнхийлөгч нар хувьдаа авсан гэх мэдээллийг ташаа гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 07

Анод банкны хадгаламж эзэмшигчдийнх нь төлбөрийн барьцаанд Монголбанкинд хураагдаж ирсэн 1.2 тэрбум төгрөгийн хаусыг Монголбанкны ерөнхийлөгч нар хувьдаа авсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл Монголбанкны Тамгын газрын захирал Ж.Батхуяг уг мэдээлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг өгч байна.

“Монголбанкны ерөнхийлөгч нар хувьдаа ямар нэг хаус, үл хөдлөх хөрөнгө Монголбанкнаас авч, Монголбанкны хөрөнгөөр хувийн байшин барилгадаа засвар үйлчилгээ хийлгэсэн зүйл байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүй болсон Анод банкны мөнгөн хадгаламжийг олгоход зориулж Монголбанкнаас Анод банк ХК-д зээл олгосон байдаг. Татан буугдсан Анод банк ХК-ийн  шаардах эрхийг Монголбанк зээлийн төлбөр буюу авлагатаа шилжүүлэн авч өнөөдрийг хүртэл авлагаа барагдуулахаар ажиллаж байгаа.

Бид зээлийн өр төлбөрийг буцаан төлүүлэх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд зээлийн төлбөрөө мөнгөн хөрөнгөөр төлж барагдуулах боломжгүй болсон аж ахуйн нэгжийн үл хөдлөх хөрөнгийг төлбөр барагдуулах зорилгоор Монголбанкны өмчлөлд шилжүүлэн авдаг, авсан барилгаа дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа хийгдэж явдаг” гэлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
h(103.57.95.68) 2025 оны 03 сарын 13

zaa.shalgaad uhval bjl bdagshdee

1  |  0
ИЖӨАМ(66.181.165.246) 2025 оны 03 сарын 13

ХАРИУЦЛАГАТАЙ МЭДЭГДЭНЭ ГЭЖ ЯАДАГ ЮМ БЭ? ХАРИУЦЛАГАГҮЙ МЭДЭДГДЭЛ ГЭЖ БАС БАЙНА УУ?

2  |  0
Top