Шинийн найман

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 06

Намрын дунд сарын шинийн найман гэдэг айраг бялхаж, найраг халгисан сайхан үе. Одоо л уул уулын аманд ув улаахан жимс молцоглож, учрал хайр даллан урин дуудаж байгаа даа. Одоо л ус усны эхэнд шувууд чуулан, уран далавчаа дэвэн ганганаж, улиран одох цаг хугацааны нислэгт зэхэн байгаа даа. Одоо л нар аргамжиж өнжсөн гүүн зэл дээр саальчин бүсгүй ганихарч ном эрдэм сурахаар мордсон адуучин залууг санан, үгүйлж суугаа даа. Нялхсын баривч, навчсын өнгө, наадмын дуулиан, найрын дугараа, нандин мөчүүд намрын хонгор өдрүүдэд нялхран хоргодно уу гэлтэй үргэлж л нэг тийм торгон шаргал аялгуу зүрхэн зүгээс зөөлөн урсана. Үр тариа, жимс ногоо боловсорч, орчлон ертөнц тэр чигээрээ дэлэгнэсэн намар цагийн налгар өдрүүдэд айлаас айлд түгэх хуримын зар амьд явахуйн учир утгыг сануулж, хайрлаж энэрэхүйн ёс жудгийг мэдрүүлнэм. Дарь эх, Манал бурхны буулттай энэ өдөр хаан бугуйвч, хатан сүйхээр андгай тангараг өргөн хан хорвоод хайр сэтгэлээрээ гагнагдсан  олон сайхан хосууд замбуулингийн алтан дэвсэг дээр засаг төр мэт тоонотоо босгон, голомтоо бадраан буй.

Ариун журам, амин сэтгэл, алтан гэрээгээр айл гэр бололцсон өргөө бүхний тооноор өнийн гэгээ цацарч байг ээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.197) 2025 оны 03 сарын 13

Намайг хатагтай Матилда ЛЕКУСТР гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хүн. Танд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол Буцах боломжтой хүмүүст зээл санал болгож байна Бид 5,000-1,000,000 еврогийн хооронд санал болгодог Манай зээлийн хүү жилд 2% байдаг Бид танд дараахь газарт туслах боломжтой: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээлийн * Ипотекийн зээл * Мөн бусад газрууд ..... Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

1  |  0
matilda(197.234.221.133) 2025 оны 03 сарын 13

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319

2  |  0
IRGEN(119.40.103.3) 2025 оны 03 сарын 13

jims moltsogloh uu, aduuchin zaluu nom erdem surahaar mordoh uu? kkkk

2  |  0
Top