АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар сошиал сүлжээ, нийгмийн платформуудаас түр холдох нь хүмүүсийн зан харилцаа, сэтгэл зүйд эерэг нөлөөтэй болохыг тогтоожээ. Туршилтаар 30 хоног нийгмийн сүлжээний элдэв аппликейшн ашиглаагүй хүмүүстэй найз нөхөд нь холбогдож, элдэв цуглаанд явах, өөрсдийн сонирхолдоо тулгуурласан элдэв арга хэмжээнд оролцож нийгмийн идэвх нь сайжирсан байна. Улмаар хүн хоорондын амьд харилцаа үүсэж эхэлжээ.
АНУ-ын Принстоны их сургуулийн судалгаагаар нийгмийн сүлжээ ашиглахаа 15 минут багасгахад сэтгэл гутрал багасаж, гэр бүлтэйгээ халуун дулаан уур амьсгал үүсгэсэн байна.
Зүүн өмнөд Азийн зарим улсууд нийгмийн сүлжээний аппликейшн ашиглахыг бууруулах, цаашлаад хүн хоорондын амьд харилцаанд уриалах ажлыг бодлогоор хийж эхэлжээ. Европын холбоо ч мөн адил дээрхтэй адил хөтөлбөрийг боловсруулж эхлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )