ДАШТ-2026 | Английн шигшээ баг хүрэл медалийн эзэд боллоо

Г.Билгүүн | Zindaa.mn
7 цагийн өмнө

Майами хотод болсон 2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн эздээр Английн шигшээ баг тодорлоо.

Английн шигшээ баг Францын багийг 6:4 харьцаагаар хожлоо.

Тоглолтын эхний гурван минутад Английн хагас хамгаалагч Деклан Райс өрсөлдөгчийнхөө бөмбөгийг тасалж, өөрөө тууж явсаар эхний гоолыг оруулсан. 18 дахь минутанд Райсын өгсөн булангийн цохилтоор хамгаалагч Эзри Конса дахин гоол оруулж, давуу байдлыг бататгалаа.

Английн багаас Букайо Сака 3 гоол /37, 45+1, 87'/ оруулж хет-трик хийсэн бол Жуд Беллингем /90+8/ тоглолтод эцсийн цэгийг тавив.

Тоглолтын сүүлийн мөчид Жүд Беллингем өөрийн гоцлон тоглолтоор багийнхаа 6 дахь гоолыг оруулж, 6:4 гэсэн тооны харьцаагаар хожил авч, хүрэл медалийн эзэд боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top