2019 он: Иргэд улсын чанартай авто замын дагуу 74.76 га газар өмчилжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 02

2019 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын 6135 иргэн 776.34 га газар өмчилж авсан байна. Нийт өмчлүүлсэн газрын 343.03 га буюу 44.3 хувийг одоо эзэмшиж байгаа газраа өмчилсөн бол 352.88 га буюу 45.4 хувийг шинээр газар өмчилсөн, 74.76 га буюу 9.5 хувь нь улсын чанартай авто замын дагуу газар өмчлөн авчээ. 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн мэдээллээр улсын хэмжээнд 580 мянган иргэн өөрт ногдох газраа үнэгүй өмчилж аваад байна. Үүнээс 170-аад мянган иргэний газрын өмчлөл хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top