Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны ээлжит XII хуралдаанаар нийт 20 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Хуралдаанаар “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Ингэснээр мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтад өөрчлөлт орох тухай бүрд эрсдэлийн хувийн хэргийг шинэчилж, тус үнэлгээнд тулгуурлан хяналт шалгалт хийх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Мөн “Өмгөөллийн БЭЗ партнерс” ХХН, “Өмгөөллийн заргач зараа” ХХН-үүдийг үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэж, “Эдванс кредит ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээжээ. Мөн үнэт цаас, даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг ХХК-иудын эрх бүхий албан тушаалтныг томилох, нэр бүхий иргэдэд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, эрхийг цуцлах асуудлыг зөвшөөрч, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтүүдийг бүртгэсэн байна. Түүнчлэн үйл ажиллагаанд нь зөрчил дутагдал илэрсэн зарим Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, хүчингүй болгожээ.

Сэтгэгдэл ( 1 )
Энэ өмгөөлөлийн ХХН д давуу байдал олгож өрсөлдөөний хууль тргтоомж зөрчсөн байна.