Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид эрэн сурвалжлагдаж байсан Цэрэнчимэдийн Баяраа гэгчийг хэдхэн хоногийн өмнө /2018.11.07/ баривчиллаа.
Уг этгээд нь бусадтай бүлэглэн 2017 оны долоодугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд мансууруулах, сэтгэцэд нөлөөт мөс /ice/ гэх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэг үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсныг цагдаагийн алба хаагчид баривчилжээ.
Ц.Баяраа нь баривчлагдах үедээ мансуурсан байсан бөгөөд гэрт нь нэгжлэг хийх үед мансууруулах төрлийн бодис хэрэглэхдээ ашигладаг эд зүйлс олдсон байна.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )
цагдаагийн мангарууд нийгэмд аюултай мансуурсан этгээдийн гадуур байлгаад байх даа яахав дээ та нар тэр битгий хэл жирэмсэн эмэгтэй хорьсон л байдаг биз дээ
OOR HUNII UTAS OGCH BIY UNELDEG GEJ BAIGAAM