АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Давост Дэлхийн эдийн засгийн форум дээр үг хэллээ. Тэрбээр Арчилсан намынхан АНУ-ыг эдийн засгийн хувьд болон олон улсын тавцанд байр суурийг нь сулруулсан гээд түүний засаг захиргаа энэ алдааг засаж, эдийн засгаа сэргээж чадсан гэв.
Европ тив буруу чиглэлд явж байна гэж Европыг шүүмжилсний дараа Трамп гол сэдэв болох Гринланд руу шилжив. Түүний хэлснээр, тус арал дээр Данийн ул мөр юу ч байхгүй гээд зөвхөн АНУ “энэхүү аварга мөсний хэлтэрхийг зохих ёсоор хамгаалж, хөгжүүлж чадна” гэж мэдэгджээ.
Гринландыг авах тухай яриа хэлэлцээг даруй эхлэхийг хүсэж байна гэж Трамп онцлоод нутаг дэвсгэрийг худалдан авахад муу зүйл байхгүй гэж онцолсон байна. Түүний хэлснээр, “АНУ хүчээр хүссэнээ авах боломжтой ч хүч хэрэглэхийг хүсэхгүй байна. Цорын ганц хүсэж байгаа зүйл бол Гринланд. Энэ бол жижигхэн хүсэлт. Та нар тийм гэж хэлбэл бид талархах болно. Хэрэв үгүй гэвэл бид үүнийг нь санах болно” гэжээ. Тэрбээр “Бид энх тайвныг хамгаалахын тулд хэлтэрхий мөс авахыг хүсэж байна” хэмээн мэдэгджээ.
НАТО-ийн талаар ярихдаа Трамп тус эвсэл Украины дайныг зогсооход нь туслах ёстой гээд учир нь маш олон хүн ямар ч шаардлагагүй амь насаа алдаж буйг дурдав. Тэрбээр “Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський ч тэр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч тэр дөрвөн жил үргэлжилж байгаа дайныг төгсгөхийг хүсэж байна хэмээн онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )