Австралид баригдах “Трамп” цамхгийн төслийг цуцалжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө


Австралийн Квийнслэнд мужид 1.5 тэрбум австрали доллларын өртгөөр баригдах “Трамп” цамхгийн төслийг хөгжүүлэгч талаас цуцалжээ. Учир нь Доналд Трампын баримталж буй бодлого, мэдэгдсэн мэдэгдэл, байр суурь, байгаа байдлаас нь шалтгаалж энэхүү төлөвлөгөөг цуцалсан байна.

Уг нь төлөвлөгөө ёсоор Квийнслэнд мужийн Голд Коастд баригдах энэ цамхаг нь 91 давхар, Австралийн хамгийн өндөр барилга болох байлаа. Барилгын ажил наймдугаар сард эхлэх ёстой байсан бөгөөд 285 өрөө, 272 тансаг зэрэглэлийн орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор байдлаар төлөвлөөд байжээ. Төслийг хөгжүүлэгч талаас цуцалсныг зарласны дараа Трамп корпорацын албан ёсны цахим хуудаснаас энэ төсөлтэй холбоотой мэдээллийг устгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top