Үндэсний хиймэл дагуулын сүлжээг Францын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин айд Коринн Пэрераг хүлээн авч уулзах үеэрээ Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгулах төслийг Францын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх шийдвэр хэвээр байгааг онцоллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 137 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул хөтөлбөрийг баталж байсан юм. Үндэсний хиймэл дагуулын сүлжээ хэрэгжсэнээр жилд гаднын хиймэл дагуулын түрээст төлдөг 9.2-12 орчим сая ам.долларыг дотооддоо үлдээх, Монгол орны өнцөг булан бүрд өндөр хурдны интернэт холбох, байгалийн гамшиг, газрын сүлжээний найдвартай холболтыг хангах ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top