Хятад улс цаг уурын хиймэл дагуул ХӨӨРГӨЛӨӨ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 21

Хятад улс “Юньхай-1-03” цаг уурын хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн талаар өнөөдөр /2022.09.21/ Хятадын Агаар сансрын шинжлэх ухаан-техникийн корпорац (CASC)-аас мэдэгдлээ.

Хиймэл дагуулыг Бээжингийн цагаар 07:15-д хөөргөсөн байна.

Хятадын Агаар сансрын шинжлэх ухаан-техникийн корпорац (CASC)-ын мэдээлснээр уг хиймэл дагуулыг сансрын орчны төлөв байдлыг хянах, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, шинжлэх ухааны туршилт явуулах зорилгоор бүтээжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top