Дэлхийн тойрог замд хиймэл дагуулууд мөргөлдөх аюул нүүрлэжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 15

 

Хүн төрөлхтөн дэлхийн тойрог замыг идэвхтэй эзэмшиж байгаа нь хиймэл дагуулд зай олдохгүй болоход хүргэж болзошгүй. Ингэснээр их хэмжээний сансрын хог хаяг хуримтлагдаж, хиймэл дагуулууд хоорондоо мөргөлдөх аюул нүүрлэнэ гэж Европын сансар судлалын агентлаг сэрэмжлүүлжээ.

Тус агентлагийн мэдээллээр, зөвхөн өнгөрсөн онд гэхэд 2.4 мянга гаруй сансрын аппарат тойрог зам руу хөөргөсөн байна. Хиймэл дагуулууд сансрын хог хаягдал болон бусад аппараттай мөргөлдөхөөс сэргийлэхийн тулд илүү их маневр хийх шаардлагатай болжээ.

Сансар оготоргүй хязгааргүй ч хүн төрөлхтний үйл ажиллагаа дэлхийн нам тойрог замд илүү төвлөрчээ. Эл тойрог зам дахь аюулгүй байдлыг хангах нь сансрын нисэгчид болон сансрын хөлгүүдийг хамгаалахад амин чухал. Хэдийгээр сансрын хог хаягдлын асуудлыг зохицуулах байдал аажмаар сайжирч байгаа ч хурд бага байна гэж Европын сансар судлалын агентлаг онцолжээ. Олон улсын зөвлөмжийн дагуу, ашиглалтаас гарсан хиймэл дагуулууд 100 хувь дэлхийн тойрог замаас гардаг байна. Хамгийн их аюул учруулж байгаа нь олон арван жилийн өмнө хөөргөсөн сансрын аппаратууд гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top