Хятадын “Chinarocket” компани “Smart Dragon-3” пуужингийн тусламжтай 11 “Geely” хиймэл дагуулыг дэлхий орчмын тойрог замд амжилттай гаргалаа. Хиймэл дагуулуудыг мягмар гарагт Бээжингийн цагаар 03.48 цагт Шар тэнгис дэх усан платформоос хөөргөсөн байна.
Эдгээр хиймэл дагуулыг Geely Automotive автомашин үйлдвэрлэгч корпорац автомат жолоодлогын систем болон тээврийн хэрэгслүүдийн холбооны системийг туршихад ашиглах юм. Түүнчлэн, далайн мониторингд ашиглахаар төлөвлөжээ.
“Smart Dragon-3” пуужинг CASC шинжлэх ухаан, судалгааны нэгдүгээр хүрээлэнгээс хөгжүүлсэн бөгөөд дэлхийн тойрог замд 1.5 тонн хүртэлх жинтэй ачаа тээвэрлэх чадалтай. 2022 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орсноос хойш тус пуужин тээвэрлэгч долоон удаа сансарт хөөрөөд байна.

Сэтгэгдэл ( 0 )