Киевийн дээр хиймэл дагуул унасан гэх мэдээллийг НАСА няцаав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 20

 

Украины Киев хотын дээр АНУ-ын хиймэл дагуул унасан гэх мэдээллийг НАСА агентлаг няцаажээ. Унасан гэх хиймэл дагуул дэлхийн тойрог замд байгаа гэж тус агентлаг мэдэгдсэн байна.

Украины хэвлэлүүдийн мэдээлж байснаар, Киев хотын цэргийн захиргааны тэргүүн Сергей Попко нийслэл хотын дээр тод гэрэл гялсхийсэн үзэгдлийг НАСА агентлагийн хиймэл дагуул унасантай холбон тайлбарлажээ. “RHESSI” хиймэл дагуулыг ажиглаж байгаа. Тус хиймэл дагуул дэлхийн тойрог замд байгаа гэж тус агентлагийн төлөөлөгч онцлоод ажиллагаагүй болсон хиймэл дагуул дэлхийн агаар мандалд дөрөвдүгээр сарын 20-нд орж ирэх ёстой гэжээ. Хиймэл дагуул унаснаас үүдэлтэй эрсдэлтэй бага гэнэ.

“RHESSI” хиймэл дагуулыг 2002 онд хөөргөж, 2018 оны наймдугаар сарын 16-нд техникийн шалтгаанаар ашиглалтаас гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top