Дархан хотын дулаан хангамжийн системийг сайжруулна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-д ажиллалаа. Дархан хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийг горимын дагуу ажиллуулах, зайнаас хянах, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, тохируулах зорилгоор Хяналт удирдлагын CITECT SCADA программ хангамж ашиглаж байгаа тус компанийнхан эх үүсвэрээс 2025-2026 онд дунджаар 726.8-745.3 мянган Гкал дулааны эрчим хүч худалдан авч, дөрвөн насосны станц, 16 дулаан хуваарилах төвөөр дамжуулан хэрэглэгчдэд түгээжээ. 2026-2027 оны өвлийн бэлтгэл ажил хуваарийн дагуу үргэлжилж байгаа бөгөөд гүйцэтгэл нь 34 хувьд хүрсэн байна.

Уулзалтын үеэр сайд Б.Найдалаа салбартаа баримталж байгаа бодлого, зарчим, хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, Эрчим хүчний цахим шилжилтийн бодлогыг энэ сарын дундуур батлахаар төлөвлөж байгааг дурдсан юм. Мөн “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн мэргэжилтэн Д.Гандаваад Салбарын тэргүүний ажилтан тэмдэг гардуулав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top