Өнөөдөр 2026 оны долоодугаар сарын 30. Энэ өдрөөс хойш он дуустал 154 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 05 цаг 26 минутад мандан, үдшийн наран 20 цаг 31 минутад жаргана. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Улаанбаатар хотод бороотой, 22 хэмийн дулаан байх тул эрхэм уншигч та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын нөхөрлөлийн өдөр. Мөн Дэлхийн хүний наймаатай тэмцэх өдөр.
Энэ өдөр Америкийн жүжигчин, улстөрч Арнольд Шварценеггер, кино найруулагч, жүжигчин Питер Богданович, Канадын хөгжмийн зохиолч, дуучин Пол Анка, ОХУ-ын уран гимнастикийн алдарт дасгалжуулагч Ирина Винер, Америкийн жүжигчин Лиза Кудроу, Хилари Суонк зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1898: Америкийн эмч Жон Харви Келлог болон түүний дүү Уилл нар попкорн хийх аргыг зохиожээ.
1900: Их Британид хүүхдийг уурхайд ажиллуулахыг хориглов.
1932: Лос-Анжелест Олимпын аравдугаар наадам эхэлж байжээ.
1954: Мемфист Элвис Преслигийн оролцсон анхны тоглолт болов.
1956: “In God We Trust” уриа Америкийн доллар дээр гарч эхэлжээ.
1980: Израилийн парламент Иерусалимыг улсынхаа нийслэлээр зарлав.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Эл өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )