Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд хэрэгжүүлж буй “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хорооллын эхний ээлжийг наймдугаар сарын дундуур ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Иргэдэд 42-52 метр квадрат талбайтай, 2-3 өрөө байруудыг түрээслүүлж, өмчлүүлэнэ. Энэ оны гуравдугаар сард батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтыг 100 хувь цахимаар буюу tosk.gov.mn сайтаар явуулна.
Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй. Зөвхөн системд регистрийн дугаараараа бүртгүүлээд шалгаруулалтад шууд оролцоно.
Одоогоор хүсэлт авах tosk.gov.mn сайтд программын хөгжүүлэлт хийгдэж байгаа бөгөөд бэлэн болсны дараа ТОСК-иас олон нийтэд албан ёсны мэдээлэл өгөх юм байна.
Гэтэл ТОСК-ийн нэрийг барьж “төсөлд хамруулж өгнө”, “материал бүрдүүлж өгнө” гэх зэргээр иргэдийг залилаж байгаа тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болжээ.
Иймд ТОСК-иас албан ёсны мэдээлэл авч, аливаа залилангаас сэргийлэхийн иргэдэд анхаарууллаа.
Эх сурвалж: ТОСК

Сэтгэгдэл ( 0 )