ХЗДХ-ийн сайдын тушаалаар байгуулагдсан Шуурхай ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан Шуурхай ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо.

Хуралдаанаар:

  • Орон сууцны залиланд өртсөн иргэдийн хохирлыг барагдуулах асуудал;
  • Авлигын хөрөнгийг хурааж, хүүхэд залуусын хөгжилд зориулсан санд төвлөрүүлэхтэй холбоотой багц хуулийн төсөл боловсруулах ажлын явц;
  • Хүүхэд, залуусын төлөвшил, хүмүүжил болон үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хортой контент;
  • Олон нийтийг төөрөгдүүлж буй хуурамч хаяг, зохион байгуулалттай бүлэглэлийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ;
  • Цаашид хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Шуурхай ажлын хэсэг дээрх асуудлуудаар холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулж, асуудал бүрээр тодорхой арга хэмжээ авч, хэрэгжилтийг шуурхай хангахад анхаарч ажиллана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top