Shell: Европт удахгүй түлшний хомстол үүснэ

Я.Болор | Zindaa.mn
19 минутын өмнө

 

Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас Европ удахгүй түвшний хомстолтой нүүр тулна гэж Британи, Нидерландын хамтарсан Shell компанийн тэргүүн Вэйл Саван мэдэгджээ.

Ойрх Дорнодын хямралтай холбогдуулан Ормузын хоолойд хөдөлгөөн бараг зогссоноос үүдэн дэлхийн ихэнх улсад түлшний үнэ нэмэгдэж байна. Өмнөд Азийн хамгийн эхэлж дайны үр дагаврыг өөр дээрээ мэдэрсэн. Улмаар энэ асуудал Зүүн өмнөд Ази, Зүүн хойд Азийг хамарч, Европ руу шилжиж эхэлж байна.

Ойрх Дорнодын хямрал онгоцны түлшний нийлүүлэлтэд хэдийн нөлөөлжээ. Дайн эхэлснээс хойш онгоцны түлшний үнэ хоёр дахин нэмэгдээд байна. Дизель түлш, дараа нь бензин энэхүү дарамтад орж болзошгүй. Учир нь АНУ болон Европт зуны аяллын улирал эхэлж буйг Shell компаниас сануулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top