2-р эгнээнд хүнээ буулгаад, хүнээ аваагүй автобусны жолоочийг торгов

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2026 оны долоодугаар сарын 16-19-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:

Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Дуламсүрэн. Ч:20Б (Баянхошуу-Өнөр хороолол) чиглэлд явж байсан 13-278 гарааш дугаартай “Эрдэм транс” ХХК-ийн жолооч Б.Баяржавхлан маш гоё харьцаатай, автобус нь цэвэрхэн, зааландаа маш гоё гэрэлтүүлэг хийсэн байна.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Э.Отгонцэцэг: Ч:16 (Баруун салааны шинэ-10-р хороолол) чиглэлд явж байсан 11-088 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч Г.Б-т гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Наранжавхлан: Ч:9 (Нисэх-Мубис) чиглэлд явж байсан 15-027 гарааш дугаартай автобусны жолооч нь буудал дээр зогсоогүй. Гомдолтой, арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Камер шүүхэд автобус хүнээ буулгаж суулгаад хөдөлсний дараа бууя гэсэн учир жолооч буулгаагүй. Иргэн Наранжавланд камер шүүгээд эргэж хариу хэлэхэд өөрөө зүүрмэглэсэн байсан гэсэн тайлбар өгсөн.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Тэргэл: Х:12 (Хонхор-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 25-144 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч Т.У-т гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Э.Баярсайхан: Ч:84 (Бага тэнгэр сити-Хан хиллс-120 мянгат) чиглэлд явж байсан 14-031 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч Х.Э-т гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Оюунаа: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 2-185 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч Ч.Э-т гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Иргэн: Ч:7 (Нисэх-Бөмбөгөр худалдааны төв) чиглэлд явж байсан 14-033 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй. Арга хэмжээ авч заавал хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч Д.Б-д гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Алтансувд: М:2 (Зунжин-МУБИС) чиглэлд явж байсан 2-216 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч утсаар яриад удаан яваад байхаар нь шаардлага тавьхад хүлээж аваагүй.

Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч М.П-д гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Болормаа: Ч:15 (Нисэх-5 шар) чиглэлд явж байсан 15-104 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч Б.Д-т гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Ё.Оюунчимэг: 1-086 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ТЭЦ-3-аас хүнээ аваагүй. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-086 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч н.Э-д хурлын тогтоолоор сануулах арга хэмжээ авч шагналт цалингийн 3 хувийг хасах арга хэмжээ тооцсон.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн М.Маралмаа: Цамбагарав дээр 2-р эгнээнд хүнээ буулгаад, хүнээ аваагүй явсан. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-077 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Т-т ЗТХ-ийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцсон.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzz(59.153.115.88) 2 цагийн өмнө

durakuudad sanuulj kheleed nemerguiee, tsalindaa peediij ugiin orkuud erguutej baigaa yum

0  |  0
Top