АНУ, Израилын өдөөсөн Ираны эсрэг дайны улмаас Персийн буланд 20 мянган далайчин бүхий хоёр мянга орчим хөлөг онгоц гацаад байна гэж НҮБ-ын Олон улсын далайн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Арсенио Домингес мэдэгджээ.
Түүний хэлснээр, Ормузын хоолойд нөхцөл байдал хүнд байна. Ялангуяа 2000 орчим хөлөг онгоцондоо гацаад байгаа 20 мянган далайчид хүнс, ус болон түлшээ хэмжээтэй хуваарилахад хүрээд байна. Бүс нутгийн улс орнууд тэдэнд эмнэлгийн зэрэг шаардлагатай тусламж үзүүлж байна.
Олон улсын далайн байгууллага мөргөлдөөнийг зохицуулсны дараа хөлөг онгоцнуудыг хоолойгоос гаргах асуудлыг Иран болон Оманы талтай ярилцаж байгаа аж. Домингесын ярьснаар, хөлөг онгоцнуудыг нүүлгэн шилжүүлэхэд хэдэн долоо хоног шаардагдана. Үүнээс өмнө минагийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна.

Сэтгэгдэл ( 0 )