АНУ газрын тосны үнэ 200 ам.долларт хүрэх хувилбарт бэлдэж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

АНУ-ын засаг захиргаа газрын тосны үнэ нэг баррель нь 200 ам.долларт хүрсэн тохиолдолд эдийн засагт нь хэрхэн нөлөөлөхийг судалж байна гэж Блүмберг агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.

Эрчим хүчний түүхийн эдийн үнэ огцом өсөх хувилбарыг загварчлах нь хурцадмал байдлын үеийн стандарт үйл явц бөгөөд таамаглал биш гэдгийг тус агентлаг онцолсон байна. Өөрөөр хэлбэл, АНУ-ын эрх баригчид үйл явдал өрнөх боломжтой бүхий л хувилбарт бэлэн байдлыг хангах зорилготой.

АНУ, Израилын цэргийн ажиллагаа эхлэхээс өмнө АНУ-ын сангийн сайд Скотт Бессент тус мөргөлдөөн нь газрын тосны үнийн өсөлт, АНУ-ын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхийг Цагаан ордонд анхааруулж байсан юм.

Өдгөө 2026 оны тавдугаар сард нийлүүлэгдэх Brent маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.доллар орчим хэлбэлзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top