Шри Ланка улс төрийн байгууллага, их сургууль болон ерөнхий боловсролын сургуулиудад лхагва гарагийг амралтын өдөр болгожээ. Эл арга хэмжээ нь Ойрх Дорнод дайнаас үүдэлтэй түлшний хямралын үед түлшээ хэмнэх зорилготой. Өмнөх өдөр нь түлшний их хэмжээний худалдан авалтыг зогсоох зорилгоор шатахууныг тогтоосон хэмжээгээр өгөх шийдвэр гаргасан байна.
Хоёрдох өдрөө тус улсад шатахуун түгээх газруудад урт дараалал үүсжээ. Өнгөрсөн долоо хоногт Шри Ланкийн засгийн газар шатахууны үнээ найман хувиар нэмсэн байна.
Энэ сарын 12-нд Шри Ланкийн Ерөнхийлөгч Анура Кумара Диссанаяке, хэрэв Ойрх Дорнодын мөргөлдөөн үргэлжилбэл тус улсын засгийн газар зөвхөн хоёр сарын турш л эрчим хүчийг тогтвортой хангаж чадна гэж мэдэгдэж байв.

Сэтгэгдэл ( 0 )