ТОО | Нийгмийн халамжид 1.6 сая хүн хамрагдаж байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсад 2026 оны нэгдүгээр сарын байдлаар 1.6 сая хүн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж байгааг ҮСХ-ноос танилцууллаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.3% буурсан үзүүлэлт аж.

Олгосон халамжийн тэтгэмж, тусламж үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 195.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад 5.4% нэмэгдсэн үзүүлэлт юм. Нийгмийн даатгалын сангийн орлого 2026 оны нэгдүгээр сард 585.7 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Уг орлогыг салбараар нь хуваарилбал тэтгэмжийн даатгалын сангийн орлого 25.8%, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн даатгалын сангийн орлого 27.9% өссөн нь голчлон нөлөөлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top