
Энэ оны төсөвт тусгаснаар нийгмийн даатгалын санд 2026 онд нийт 7.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгажээ. Харин зарлага нь 6.6 их наяд төгрөг байхаар төсөөлсөн. Өөрөөр хэлбэл 2025 онтой харьцуулахад орлого нь 17%, зарлага нь 12.5% өсөхөөр байна.
Төвлөрүүлэх 7.8 их наяд төгрөгийн 3.2 их наядыг ажил олгогчоос, 2.5 их наядыг нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдөөс бүрдүүлэхээр тооцоолсон аж. Анхаарч харах ёстой нэг зүйл бий нь нийгмийн сангийн 70 орчим хувийг хөдөлмөрийн насны хүн амын ердөө 30 хүрэхгүй хувь нь л бүрдүүлж байгаад оршино. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар нийгмийн даатгалын тогтолцоо нь ажилтны нийгмийн даатгал нь даатгал хэлбэрээр бус татвар хэлбэртэй байгаа. Тиймээс гаднын мэргэжилтнүүд нийгмийн дуутгалын суурь шинэчлэл хэрэгтэй гэж зөвлөсөөр ирсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )