
Эрчим хүчний системийн нэг өдрийн оргил ачаалал 1711 МВт хүрсэн тухайн Эрчим хүчний яамны мэдээлэлд дурджээ. Үүнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 221 МВт-аар өссөн дүн аж. Салбар яамны зүгээс 2025/26 оны өвлийн оргил ачааллын үед 1800 МВт хүрнэ гэж салбар яам тооцоолсон. Оргил ачааллын үед 1197 МВт-ыг дотоодын эх үүсвэрээс, 160 МВт-ыг батарей хуримтлуурын станцаас, 30 МВт-ыг салхин станцаас, 300 МВт-ыг импортоор хангах юм. Үлдсэн 113 МВт-ыг хөнгөлөлт хязгаарлалт хийх тооцоо бий.
Нийслэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2030 оны түвшинд 3328 МВт хүрэх бөгөөд тэр үед цахилгаан эрчим хүчний чадлын дутагдал 1848 МВт хүрэх тооцоо гарчээ.
Одоогоор төвийн системд ДЦС-4 720 МВт, Бөөрөлжүүтийн цахилгаан станц 300 МВт, ДЦС-3 120 МВт эрчим хүч нийлүүлж байна. Суурилагдсан чадлаас илүү гарсан хэрэглээг хангахын тулд ОХУ-аас жилдээ 150.0сая долларын импортын эрчим хүч авч хэрэглэж байна.

Сэтгэгдэл ( 0 )