.jpg)
Өнөөдөр 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр. Энэ өдөр 2025 оны 323 дахь өдөр бөгөөд он дуусахад 42 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөний наран 08 цаг 03 минутад мандаж, 17 цаг 11 минутад жаргана.
Өнөөдөр Олон улсын эрэгтэйчүүдийн өдөр, Дэлхийн жорлонгийн өдөр, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өдөр тохиож байна. Энэ өдөр Оросын нэрт эрдэмтэн Михаил Ломоносов, АНУ-ын 20 дахь Ерөнхийлөгч Жеймс Гарфильд, ЗХУ-ын Төрийн тэргүүн Михаил Калинин, Венецийн кино наадмыг санаачлагч Жузеппе Вольпи, Энэтхэгийн гурав дахь Ерөнхий сайд Индира Ганди, Америкийн медиа могул Тед Төрнер, Америкийн нэрт загвар зохион бүтээгч Келвин Клайн, Египетийн зургаа дахь Ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сиси, Францын нэрт хөлбөмбөгч, дасгалжуулагч Лорен Блан, “Твиттер”-ийг үндэслэгч Жек Дорси нар мэндэлжээ.
Энэ өдөр Монголын түүхэнд:
1910 оны энэ өдөр Шинэ хязгаар мужийн Илийн газарт хятад цэрэг ба цахар найман хошууны ардын хооронд зэвсэгт тэмцэл эхлэв.
1911 оны энэ өдөр Хүрээнд өрнөж эхэлсэн хувьсгалын улмаас Манж Чин улсын банкны Хүрээний салбар хаагдаж, түүний бүх алба хаагч Оросын захиргааны хамгаалалтад оров. Орос улс Монголын дотоод хэрэгт оролцсон гэж буруутгагдахаас эмээж, 48 цагийн дотор цэргээ хүрээнээс гаргажээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
1493 оны энэ өдөр Нэрт аялагч Христофер Колумб Пуерто Рикод хүрсэн европын анхны хүн болжээ.
1816 оны энэ өдөр Варшавын их сургууль байгуулагджээ.
1942 оны энэ өдөр ЗХУ-ын нэрт жанжин Георгий Жуковын удирдлага дор ЗХУ-ын цэргүүд Станлинградыг эргүүлэн авах “Уранус” ажиллагааг эхлүүлэв. Энэ дайралтаас хойш ЗХУ Сталинградыг эргүүлэн авах замдаа шуударсан юм.
1946 оны энэ өдөр Афганистан, Исланд, Швед улс НҮБ-д гишүүнээр элсэв.
1950 оны энэ өдөр АНУ-ын генерал Дуайт Айзенхауер НАТО-гийн дээд командлагч болов.
1969 оны энэ өдөр Бразилын хөлбөмбөгийн домог Пеле замналынхаа 1000 дахь гоолыг оруулжээ.
1985 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган, ЗХУ-ын удирдагч Михаил Горбачёв нар анх удаагаа уулзав.
1999 оны энэ өдөр “Саятан болохыг хүсвэл” асуулт, хариултын цэнгээнт нэвтрүүлэгт Жон Карпентер оролцож түрүүлэв. Тус нэвтрүүлгийн түүхэнд оролцогч нь бүх асуултад хариулсан анхны тохиолдол болсон юм.
1999 оны энэ өдөр БНХАУ түүхэндээ анх удаагаа "Шенжоу 1" хөлгийг амжилттай хөөргөжээ.
2004 оны энэ өдөр NBA-н түүхэнд үүссэн хамгийн эмх замбараагүй байдал тохиов. “Паласын үймээн” гэж түүхэнд тэмдэглэгдсэн энэ үймээний үеэр олон тооны тамирчин, үзэгч шийтгүүлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )