Өнөөдөр 2025.10.09. Энэ оны 282 дахь өдөр бөгөөд он дуусахад 83 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 01 минутад мандаж, 18 цаг 18 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 12 хэм дулаан, шөнөдөө 3 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн шуудангийн өдөр, Дэлхийн нанотехнологийн өдөр тохиож байна. Канад, АНУ-д Гал түймрээс урьдчилан сэргийлэх өдөр бол Угандад Тусгаар тогтнолын өдөр.
Энэ өдөр Их Британийн телевизийн хөтлөгч, хөгжмийн продюсер Шэрон Осборн, Америкийн жүжигчин Майкл Паре, Аргентины хөлбөмбөгч Хорхе Бурручага, Мексикийн кино найруулагч, Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт Гильермо дель Торо, Их Британийн Ерөнхий сайд асан Дэвид Кэмерон, тус улсын Оскарын шагналт кино найруулагч Стив Маккуин, Америкийн дуучин, хөгжмийн зохиолч алдарт Жон Ленноны хүү Шон Таро Оно Леннон, топ модель Белла Хадид зэрэг алдартан төржээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:
2006.10.09: Хятадын “Лу Нэн” групп Баян-овоо, Эрдэнэцогт, Цайдам-мөчир, Дэлгэрхаан зэрэг дөрвөн орд газрын уурхайн хайгуулын лиценз, олборлох эрх авч, төлөвлөгөө ёсоор Монгол Улсад дулааны цахилгаан станцын суурийг тавьжээ. Хятад-Монголын цахилгаан эрчим хүчний хамтын ажиллагааны төсөл, улсын цахилгаан эрчим хүчний хөгжлийн хэтийн төлөвлөгөөний санамж мэдээнд “Хятад-Монголын цахилгаан эрчим хүчний хамтын ажиллагааны төслийн гол хоёр зүйл Хятадын “Лу Нэн” групп Монгол Улсад байгуулах нүүрсний цахилгаан станцын суурь, цахилгаан сүлжээний компани том хэмжээний улс дамнасан цахилгаан дамжуулах төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна” гэжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1965 оны энэ өдөр «Битлз»-ийн «Yesterday» дуу Америкийн хит-парадыг тэргүүлэв.
1980 оны энэ өдөр Уран зохиолын Нобелийн шагналыг Польшийн зохиолч Чеслав Милошт олгожээ.
2000 оны энэ өдөр Жон Ленноны эхнэр Йоко Оно нөхрийнхөө дурсгалыг хүндэтгэн түүний музейг нээв.
2006 оны энэ өдөр Хойд Солонгос анх удаагаа цөмийн зэвсэг туршжээ.
2009 оны энэ өдөр АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама Нобелийн энх тайвны шагнал хүртэв.
2023 онд Израил Газын зурвасын бүслэлтийг эхлүүлэв.
Өнөөдөр үс засуулбал эд малын гарлагатай
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )