Японд баавгай хүн рүү дайрах нь ихэсжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 08

Японд баавгай хүн рүү дайрсан тохиолдол огцом өсөж, сүүлийн 10 жилд дээд хэмжээнд хүрсэн тухай NHK мэдээлжээ.

Аравдугаар сарын эхний долоо хоногт л гэхэд 17 хүн өртөж, нэг хүн амиа алдсан байна. Гүмма мужид мягмар гарагийн орой баавгай нэгэн супермаркетад орж, хүмүүс рүү дайрсны улмаас хоёр хүн шархаджээ.

Есдүгээр сард баавгай хүн рүү дайрсан нийт 39 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь сүүлийн арван жилийн хамгийн өндөр үзүүлэлт. Дөрөвдүгээр сараас есдүгээр сарын хооронд нийт 109 хүн хохирогч болж, таван хүн амиа алдсан байна. Баавгай хүн рүү дайрах болсон нь ихэнх нутгаар ургац алдсантай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top