ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 08

Өнөөдөр 2025.10.08. Энэ оны 281 дахь өдөр бөгөөд он дуусахад 84 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 00 минутад мандаж, 18 цаг 20 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 9 хэм дулаан, шөнөдөө 5 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Төрсний бүртгэлийн олон улсын өдөр тохиож байгаа бол Намиб улсад Мод тарих өдөр, Украинд Хуульчдын баяр, Иран Хүүхдийн баяр, АНУ Үндэсний баатрын өдрийг тэдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Чеви Чейз, Сигурни Уивер, Майкл Дудикофф, Мэтт Деймон, Шведийн хоккейч Фредрик Модин, Америкийн дуучин Бруно Марс, Канадын жүжигчин Ксения Соло зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

2007: Богд хааны ордон музейн засварын ажил дуусаж, хүлээн авах ёслол болов. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 6 сая юань хандивласныг Монгол Улсын соёлын өвийг хадгалах төсөлд зарцуулжээ.

2015: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1818 оны энэ өдөр Англичууд тулаанд анх удаа боксын бээлий ашиглажээ.

1962 оны энэ өдөр Алжир улс НҮБ-д элсжээ.

1970 онд Александр Солженицын уран зохиолын салбарын Нобелийн шагнал хүртжээ.

1980 оны энэ өдөр Боб Марлигийн сүүлчийн тоглолт болжээ. Тэрээр долоон сарын дараа хорт хавдраар нас барсан юм.

1993 оны энэ өдөр НҮБ ӨАБНУ-ын эсрэг бүх хоригоо цуцлав.

2005 онд Пакистаны Кашмирт газар хөдөлж, 100 мянга орчим хүн амиа алдав.

2022 оны энэ өдөр Италийн дугуйчин Филиппо Ганна дугуйгаар 60 минутад 56 792 метр зай туулж, дээд амжилт тогтоожээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top