АНУ Оросын баяжуулсан уран ашиглахаа зогсоох чиглэл баримталж байгаа боловч ОХУ-ын нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай байгаа болохоор түүнээс бүрэн татгалзахад хараахан бэлэн биш байна гэж АНУ-ын эрчим хүчний сайд Крис Райт Вена хотноо Блүмберг /Bloomberg/ агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Тус агентлагийн мэдээлснээр, АНУ-ын эрчим хүчний 20 орчим хувийг үйлдвэрлэж буй цөмийн 94 реакторын түлшинд шаардлагатай баяжуулсан ураны дөрөвний нэг орчим хувийг Орос улс нийлүүлж байна. Крис Райтын хэлснээр, Оросын нийлүүлэлтээс татгалзахын тулд АНУ уран олборлох болон баяжуулах хүчин чадлаа үлэмжхэн нэмэгдүүлэх шаардлагатай байгаа ажээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа нийлүүлэлт тасалдахаас хамгаалах болон атомын эрчим хүчний салбарынхаа хөгжлийг дэмжихийн тулд ураны стратегийн нөөцөө нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 1 )
Янкууд чинь өөрсдөө дайныг дэмжээд санхүүжүүлээд байгаа юм шиг ээ.Бусдаасаа онцгой эрх эдлээд л