АНУ-ын компаниуд ОХУ-ын газрын тос, байгалийн хийн төслүүдэд оролцох боломжтой

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 12 сарын 02

 

Украины асуудлаар АНУ, ОХУ хоёр тохиролцоонд хүрсэн тохиолдолд АНУ-ын эрчим хүчний компаниуд Европт чиглэсэн Оросын газрын тос, байгалийн хийн төслүүдэд оролцох боломжтой гэж Доналд Трампын зөвлөх асан Жорж Пападопулос мэдэгджээ.

Түүний хэлснээр, хоёр талын ийм хамтын ажиллагаа нь Европын улс орнуудад хамтарсан үйлдвэрүүдээр дамжуулан эрчим хүчний эх үүсвэр худалдан авах боломж бүрдэнэ. Тус хоёр улс гэрээ байгуулбал АНУ-ын компаниуд Оросын газрын тос, байгалийн хий олборлох төслүүдэд оролцох болно гэж тэрбээр онцолжээ.

Есдүгээр сард ОХУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова АНУ, ОХУ-ын хувьд Хойд туйлд ашигт малтмалын олборлолт явуулах нь хоёр талын бүс нутгийн хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэл юм гэж мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top