Хорватын Загреб хотноо Дэлхийн дэвжээн дээрх барилдаануудын тоо цөөрч, Монголын баг тамирчдын хувьд хувь дүнгээр сүүлчийн зургаан бөх өнөөдөр барилдах болно.
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Б.Мөнхнар, 65 кг-ын жинд Т.Энхжин нар хүрэл медалийн төлөө шалгаран үлдээд байгаа.
Үүнээс гадна өнөөдөр дөрвөн бөхийн жингийн барилдаан эхэлнэ. Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд 29 настай Ц.Намуунцэцэг Румын улсын бөх Беатрис Ференттэй барилдана.
62 кг-ын жинд барилдах Дэлхийн аварга, 31 настай П.Орхонтой Белорусь, Румыны бөхийн хэн ялсан нь, 68 кг-ын жинд Дэлхийн аваргын мөнгөн медаль Э.Дэлгэрмаатай Швед, Хятадын бөхийн хэн ялсан нь тус тус барилдана. 72 кг-ын жинд 33 настай З.Болортунгалагтай Энэтхэгийн Жиоти Бервал сугалаа таарчээ.
Одоогоор Монголын баг тамирчид нэг мөнгө /Т.Тулга/, нэг хүрэл /Т.Алтжин/ медаль хүртээд байна.

Сэтгэгдэл ( 0 )