Киргизстан улсын нийслэл Бишкек хотноо болж буй бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдийн 70 кг жинд МУГТ Т.Тулга мөнгөн медаль хүртжээ. Тэрээр шигшээ барилдаанд Энэтхэгийн бөх Абиманютэй хүч үзэж 5:3 харьцаагаар ялагдсан юм.
Т.Тулга өмнө нь Азийн аваргын 65 кг жинд хоёр удаа финалдаж, хоёуланд нь мөнгөн медаль хүртэж байсан билээ. Тэрээр энэ жил жин өгсөн 70 кг жинд барилдаад гурав дахь мөнгөн медалиа хүртлээ.

Сэтгэгдэл ( 0 )