Хорватын Загреб хотноо болж буй чөлөөт бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг, 57 кг, 65 кг, 76 кг-ын жингийн барилдаанууд болж байна.
Монголын шигшээ багийн эмэгтэй тамирчдаас 50 кг-д Бямбасүрэнгийн Мөнхнар шөвгийн 16-д Белорусийн Наталья Варакинаг 4:2-оо, шөвгийн наймд Венесуэлийн Лоёо Хименесийг 2:0-ээр ялж, шөвгийн дөрөвт шалгараад байна.
57 кг-ын жинд Х.Болортуяа Белорусийн бөх Ирина Курочкинаг 4:0-ээр хожиж яваад, цаг дуусах мөчид мордуулж 4 оноо алдаад, ялагдлаа. Курочкина дараагийн барилдаандаа Умард Солонгосын бөхөд ялагдсан учир Х.Болортуяагийн хувьд ДАШТ дууслаа.
65 кг-ын жин Түвшинтулгын Энхжин шөвгийн 16-д Чилийн Виржиниа Фернандесийг оноогоор цэвэр ялаад, шөвгийн наймд Энэтхэгийн бөх Вайшнави Патилын цэвэр ялснаар шөвгийн дөрөвт шалгарлаа.
76 кг-ын жинд Энх-Амарын Даваанасан шөвгийн 16-д Брианна Фрэйзерийг 6:0-ээр ялаад, шөвгийн наймд Украины Анастасия Альпиевад 0:10-аар ялагдлаа.
Өнөө шөнө ийнхүү Т.Энхжин, Б.Мөнхнар нар мөнгөн медалийн төлөө барилдах гэж байна. Шөвгийн дөрөвт өрсөлдөгчөө ялбал финалд гарч, мөнгөн медалийн болзол хангахын зэрэгцээ Дэлхийн аваргын төлөө барилдах болно. Хэрвээ ялагдвал хүрэл медалийн төлөө барилдана.

Үүнээс гадна өнөө шөнө эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Тогтохын Алтжин хүрэл медалийн төлөө энэ жилийн Европын аварга, ОХУ-ын Анастасия Сидельниковатай барилдана.

Сэтгэгдэл ( 1 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00