Г.Ганхуяг ялсанаас ялгаагүй сайн барилдлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 15

Чөлөөт бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд Ганбаатарын Ганхуяг сугалаагаар Парисын олимпын наадмын хүрэл медальт Амир Али Азарпиратай таарч барилдлаа.

Манай бөх эхэлж хоёр оноо авч, тэргүүлж явсан ч хоёр оноо алдсанаар 2:2-оор барилдаан өндөрлөж, сүүлчийн оноо авсан гэсэн үзүүлэлтээр Азарпира ялсанд тооцогдов.

Жингийнхээ шилдэг дөрвөн бөхийн тоонд нэрлэгдэж буй Азарпира финалд гарч ирвэл Г.Ганхуяг дагаж, хүрэл медалийн төлөө барилдах болно. Өөрөөсөө толгой өндөр, хүчтэй өрсөлдөгчтэй Г.Ганхуяг маш сайн барилдлаа.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 65 кг, 97 кг, мөн эмэгтэйчүүдийн 55 кг, 59 кг-ын жингийн барилдаан болж байна. Монголоос Г.Ганхуягаас гадна Б.Гантулга, Т.Алтжин, Б.Хулан нар барилдах хуваарьтай. Б.Хулан Японы бөхөд ялагдсан.

Мөн эрэгтэйчүүдийн 74 кг-д Э.Төгсжаргал хүрэл медалийн төлөө дагах барилдаантай байлаа. Дагах барилдаанд Бельгийн бөхийг ялсан ч, дараа нь АНУ-ын бөхөд ялагдлаа.

Өнөө шөнө 79 кг-ын жинд О.Сүлдхүү хүрэл медалийн төлөө барилдах болно.  

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.90) 2025 оны 09 сарын 16

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин(66.181.176.220) 2025 оны 09 сарын 16

Ялсанаас ялгаагүй ялалт гэж юу байна, ингэж долоож байх хэрэг юун, ялагдлаа л гээч дээ

1  |  0
Top