Аояги Мусукаевтай эвлэрч, 74 кг-д анхаарч бэлдэнэ гэж мэдэгдэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 15

Чөлөөт бөхийн ДАШТ-ий 70 кг-ын жинд Японы Ёшиносүкэ Аояги манай Т.Тулгыг ялж, аварга болсон. Аоягигийн хувьд өнгөрсөн жил Дэлхийгээс мөнгөн медаль хүртсэн бол энэ жил түрүүллээ.

Тэрбээр Дэлхийн аварга болсныхоо дараагаар “Би их зан гаргаад эхэлбэл суларчихдаг хүн. Тиймээс үргэлж өөрийгөө жирийн нэгэн өрсөлдөгч гэдгээ санаж явах болно. Илүү хүнд жинд илүү олон ширүүн өрсөлдөгч байгаа.

Би ийм л бөх болъё гэж хүсдэг байсан. Түүндээ хүрлээ. Аав, ээж хоёр маань дэмжиж байсан болохоор их баяртай байлаа” хэмээн өгүүлжээ. Чөлөөт бөхийн 70 кг бол Олимпын жин биш юм. Олимпын жин нь 74 кг. Тиймээс цаашид 74 кг-ын жинд илүү анхаарч, барилдана гэдгээ мэдэгджээ.

Шөвгийн наймд Унгарын нэр дээрээс барилддаг Исмаил Мусукаевтай үл ойлголцох байдал гарч, хоёр тамирчин хонгилд хүртэл шөргөөцөлдөөд авсан. Тэгвэл дараа нь Мусукаев харьцангуй тайвширч, Аоягитай хамт зураг даруулж, эвлэрснээ олон нийтэд харууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top