Хорватын Загреб хотноо өнөөдөр эхэлсэн чөлөөт бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн эрэгтэйчүүдийн 61 кг, 70 кг, 86 кг, 125 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ.
70 кг-ын жинд Т.Тулга эхний тойрогт Молдавын Василе Дьяконыг 2:0, шөвгийн 16-д Болгарын Михаил Геогиевийг 7:1, шөвгийн наймд Гүржийн Кемертелизэг 11:0-ээр ялж, шөвгийн дөрөвт шалгарлаа.
Шөвгийн дөрөвт Дэлхийн аварга, Казахстаны бөх Нуркожа Кайпановтой таараад байна. Хэрвээ ялбал Дэлхийн аваргын мөнгөн медалийн болзол хангаж, маргааш алтан медалийн төлөө барилдах болно.
61 кг-ын жинд Т.Түвшинтулга Белорусийн Дмитрий Шамелад 7:9-өөр ялагдсан. Шамела шөвгийн 16-д Украиын Камиль Керимовт ялагдсанаар Т.Түвшинтулгын хувьд ДАШТ дууслаа.
86 кг-д Н.Батбилгүүн эхний тойрогтт Хадэ Аидүшиг 6:5-аар ялаад, шөвгийн 16-д Дэлхийн хошой аварга Камран Гасемпурт 0:10-аар ялагдсан. Гасемпур дараа нь шөвгийн наймд ялсанаар шөвгийн дөрвийн барилдаанаа хүлээж байна. Хэрвээ ялбал Н.Батбилгүүн дагаж барилдах болно.
125 кг-ын жинд М.Лхагвагэрэл Германы Мохсэн Сияарт 2:5-аар хожигдлоо. Германы бөх шөвгийн наймд ялагдсанаар М.Лхагвагэрэлийн хувьд тэмцээн өндөрлөлөө.

Сэтгэгдэл ( 6 )
Лхагвагэрэл дутагдал даа дүгнэлт хийж барилдаж чадалгүй нөхөр бна. Чөлөөтийн бэлтгэлтэй байж наадам хэсэж үндэсээр барилдаад явах юм. Олимпод яалаа алуулж дууссан шдээ. Чадахгүй бол ОУ-н чанартай тэмцээнд орныхоо бөхийг явуулж бай. Ёстой дурак бна даа.
Япончууд Тулгын барилдаанд дүгнэлт хийчихсэн бгаа шүү. Сэтгэлзүй маш схан тайван анхаарал алдаж болохгүй шийдсэн мэхээ даацтайхан хийнэ шүү. Монгол түмэн чамайг харж бна түшиж бна. Хэдхэн мөч үлдлээ яарч сандарч болохгүй чи шүү. АМЖИЛТ.
Лхагвагэрэл ч хэрэг алгаа . Дахиад харалтгүй . Жаахан биеэ тоогоод бгаам бишүү
Энэ Лхагвагэрэл гээч нөхөр чинь ёстой мал бол заазалчихмаар нөхөр байна шүү, тулж зогсохоос өөр юм байхгүй, тулж зогссоор байгаад хүн ялна гэж байх уу, энэ т1-тээ ганц ч болтугай мэх заагаад өгчихдөггүй тэр чигт нь ДАШТ-д явуулж л байдаг хүнд гарууд юм аа, энэ чөлөөтийнхөн
Тулж зогсохоос өөр мэхгүй тамирчныг дахиж чөлөөтийн том тэмцээнд битгий явуул,Лхагвагэрэл арай л байна,дэндүү урамгүй,идэвх санаачлагагүй байсаар 1-ийн даваанд унахаар яах ч билээ дээ.Зүгээр үндэсний бөхөөрөө л хичээллэ!
Энэ Лхагвагэрэлийн байж байгааг, зунжин энд тэндэхийн наадам хэссэн явдаг жорлонд системтэй бэлтгэл энэ тэр гэж байх уу, өөр хүн байдаггүй юм бол зүгээр энэ жинг нь орхичихмоор, заавал ингэж зардал чирэгдэл болох хэрэг юун