Хакүхо Испанид очиж, япон хөлбөмбөгчийг дэмжлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 25

Мэргэжлийн сүмогийн 45 башёд түрүүлж, хосгүй амжилт үзүүлсэн ч Холбооноосоо гараад гурван сар орчмын хугацаа өнгөрч буй ёкозүна Хакүхо М.Даваажаргал өнгөрсөн амралтын өдөр Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн “Мальорка”-“Сельта”-гийн тоглолтыг очиж үзжээ.

“Сан Моиш” стадионд 69 дэх ёкозүнаг тоглолтоос өмнө угтан авч, ойр орчмыг танилцуулж, мөн клубын бэлэг тэмдэгтэй хамт зураг даруулжээ.

Испанийн “Мальорка”-д Японы 30 настай довтлогч Такүма Асано тоглодог. Хакүхо талбайд гараад “Нэг, хоёр, гурав, Сүмо” хэмээн цугласан олныг уриалаад, дараа нь “Асано, чамд амжилт хүсье!” гэсэн байна.

“Мальорка” клубын албан ёсны цахим хуудас ч ёкозүнаг морилон ирсэний цохон тэмдэглэж, гэрэл зургуудаар чимэглэжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зүч(103.212.162.84) 2025 оны 08 сарын 25

хичнээн нэр алдар байлаа гээд хүний юм бол хүний л юм байдаг. Залуу хүн байна удахгүй учраа олох байлгүй дээ...

0  |  0
.(103.229.121.141) 2025 оны 08 сарын 25

Монголдоо ирээд амьдарч болноо доо арай дээ их аваргын удам ингэж явах гэж

0  |  1
Зочин(103.11.193.209) 2025 оны 08 сарын 25

Энэ нэг амьтан учираа олохгүй зрлбирч байна. Хувцас энэ тэр имиж гээд бүтэхгүы жижиг гар боллоо. Япончууд бас л хүнээр тоглоом хийж чадаж байгаа шүү. Аса Харамафүжи 2 зөв зам дээр үлджээ.

Top