BTS-ын Жон Гүг нараас мөнгө ХУЛГАЙЛСАН этгээд баривчлагджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 25

 

BTS хамтлагийн Жон Гүг болон чинээлэг хэд хэдэн хохирогчдоос 38 тэрбум вон хулгайлсан хакерын бүлгийг удирдаж байсан Хятад иргэнийг Өмнөд Солонгосын цагдаагийн газар баривчилжээ.

Сөүл хотын төв дүүргийн шүүхээс Жон гэх этгээдийг энэ сарын 24-ны өдөр баривчилсан бөгөөд түүнийг Мэдээлэл, харилцаа холбоо сүлжээний тухай хууль болон Эдийн засгийн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж байгаа аж. 

Уг этгээд 2023 оны 8-р сараас 2024 оны 1-р сарын хооронд вэбсайтуудаар дамжуулан иргэдийн хувийн мэдээллийг хулгайлах бүлэг гэмт хэрэг зохион байгуулжээ. Иргэдийн мэдээллийг ашиглан гар утсаар банкны данс болон криптовалютын данс руу нь нэвтэрч, нийт  38 тэрбум гаруй вон залилан авчээ. 

Эрх баригчид Сөүл хотын цагдаагийн газар болон интерполын албатай хамтран түүнийг мөрдөж, өнгөрөгч дөрөвдүгээр сард Тайландад орогнож байгааг нь илрүүлэн баривчилж, энэ сард Өмнөд Солонгост ийнхүү шилжүүлэн авчээ.

Цагдаа нар түүнийг дээрх гэмт хэрэг болон нотлох баримтад тулгуурлан өөр бусад хэд хэдэн төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top