Дончич гэмтэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 17

Словен – Латвийн нөхөрсөг тоглолтын үеэр Лука Дончич гэмтэж, тоглолтыг дуусгаж чадсангүй.

Багийнх нь довтлогч Грегор Хроват өрсөлдөгчдөө түлхэгдсэн хүчиндээ Дончичийг өвдгийг дарж унасан юм. Үүний дараа “Лейкерс”-ийн од талбайгаас гарч, хувцасны өрөө рүү явжээ. Хэсэг хугацааны дараа эргэн ирж, сэлгээний сандал суусан ч дахин талбайд гарсангүй.

 

 

Энэ тоглолтод 26 настай Дончич 26 оноо авсан юм.

Марк Штайны мэдээлснээр бол Дончичийн өвдөг хавдсан ч гэмтэл ноцтой хүнд биш гэнэ. Гэхдээ өвдөгний гэмтэл удаан эдгэдэг талтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top